Хонконгийн алдарт меме нохой үхсэн гэх мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байна

Хонконгийн алдарт меме нохой үхсэн гэх мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байна

Хонконгийн нэгэн меме нохой болох Болзи 13 насандаа үхсэн талаар түүний эзэн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь дэлхийн зарим хүмүүсийн анхааралд ороод байна. Тус нохой нь хүнд өвчтэй байсан бөгөөд хагалгааны үеэр үхсэн гэж эзэн бичжээ.

Тэрээр өөрийн сошиал хуудастаа, “Бүү гунигла, Болзигийн дэлхийд авчирсан баяр баясгаланг санаарай. Булцгар инээмсэглэсэн Болзи биднийг нэгтгэж, тахлын үед олон хүнд тусалж, та бүхнийг баярлуулж байсан ч одоо түүний даалгавар дуусаж байна. Түүнийг шинэ найзуудтайгаа тэнгэрт чөлөөтэй гүйж, олон сайхан амттай хоол идэж байгаа гэдэгт би итгэж байна. Тэр үргэлж миний зүрх сэтгэлд байх болно" гэжээ.  Болзи нохойн инээмсэглэсэн мэт царайтай сууж буй зураг нь 2010 онд нийтлэгдсэнээр интернэтэд анх алдаршсан аж. 

Эх сурвалж: Varlamov news