"Нүүдэлчин" наадмыг зорих иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

"Нүүдэлчин" наадмыг зорих иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж буй Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль наадмын сүүлийн өдрөө үргэлжилж байна. "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ.

Тодруулбал нийтийн тээврийн найман автобус 07:30-21:30 цагийн хооронд 25-30 минутын интервалаар “Д.Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл” гэсэн чиглэлд иргэдэд үйлчилж байна. Тасалбарын үнэ 800 төгрөг аж.