Булган аймгийн Тэшиг сум руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

Булган аймгийн Тэшиг сум руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

Булган аймагт үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Тэшиг сумын Эгийн гол үeрлэж хоёр талын далангаар ус орж зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болжээ.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Тэшиг сум руу зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хориглосон тухай захирамжийг тус Тэшиг сумын засаг дарга гаргажээ. Иргэд та бүхэн зорчих хөдөлгөөн хийхгүй, үeр усны аюулаас болгоомжилно уу.