Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш услагийн хэмжээ 60 dBz-тэй аадар борооны үүл шилжин өнгөрч, ойролцоогоор 1 цаг орчмын дараа бороо үргэлжлэн орох тул үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Онцгой байдлын Ерөнхий газар, "Одоогийн байдлаар Улаанбаатарт 13:00 цагийн орчимд орсон усархаг бороо, мөндрийн үеэр үерт автсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" гэлээ.
Нийслэлийн Онцгой Комисс, "Өнөөдрийн бороо 40 орчим минут орсон, дуудлага мэдээлэл ирээгүй байна. Нэг цаг орчмын дараа бага зэргийн бороо дахин орно" гэж мэдэгдсэн бол орой 20:00 цагийн орчимд бороотой байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.