Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зам нь Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зам нь Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй.

Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна.

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг тус компанийн ерөнхий инженер Б.Нямдагва хэллээ.