П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сард сэргээхээр болов

П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сард сэргээхээр болов

Өнгөрсөн жил болсон Азийн наадмын үеэр Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос попинг илэрч, барилдах эрхээ хасуулсан билээ. ДБНХ-ны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцжээ.

Улмаар түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасахаар шийдвэрлэв. Ингэснээр П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээхээр боллоо.

Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг түүнээс хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгов.