ФОТО: Оросын "Луна-25" станц сартай мөргөлдсөн гэсэн тайлбартай зураг нийтлэгджээ

ФОТО: Оросын "Луна-25" станц сартай мөргөлдсөн гэсэн тайлбартай зураг нийтлэгджээ

Энэ сарын 11 /2023.08.11/-ны өдөр саран дээр буулгахаар хөөргөсөн ОХУ-ын "Луна-25" станц өчигдөр /2023.08.20/ Москвагийн цагаар 14:57 цагийн орчимд дэлхийтэй холбоотой тасарсан байдаг. Энэхүү явдлыг урьдчилсан байдлаар, ""Луна-25 станц тойрог замаас гарч, сартай мөргөлдсөн" гэж үзсэн билээ. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд Оросын "Луна-25" станц саран дээр унасан гэх зураг нийтлэгдсэн байна. Ямартай ч "Луна-25" станц нь саяхан сарны гадаргуугийн анхны зураг болох өмнөд туйлын Зееман тогооны зургийг илгээгээд байсан юм. Мөн тус станц нь энэ сарын 21-24-ний хооронд саран дээр газардаж, нэг жилийн хугацаанд  сарны өмнөд туйлд судалгаа хийх зорилготой байсан юм. 

"Луна-25" станцын илгээсэн сарны гадаргуугийн анхны зураг.

Оросын "Луна-25"станц сартай мөргөлдсөн гэх гэрэл зураг