Хөвсгөл нуурт 28 жилийн өмнө живсэн “ЗИЛ-130” автомашиныг татан гаргасны дараа жолооч нь машинаа харахаар очжээ

Хөвсгөл нуурт 28 жилийн өмнө живсэн “ЗИЛ-130” автомашиныг татан гаргасны дараа жолооч нь машинаа харахаар очжээ

Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашиныг татан гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл 28 жилийн өмнө буюу 1995 оны хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл нуурт живсэн “ЗИЛ-130” загварын автомашины жолооч н.Цогтоо татан гаргаад буй машинаа харахаар иржээ.

Тэрбээр “Мөсөн дээгүүр давхиж явтал гэнэт мөс цөмрөх чимээ гарч түлш ачин унаж явсан Зил-130 автомашин нь чиргүүлийн хамт живсэн. Машинаа мөснөөс гаргах гэж хэдэнтээ оролдоод чадалгүй өөрөө арай гэж машиныхаа хаалганы хажуу талаас татан дээш тэмүүлж амьд гарсан. Үүнээс хойш 28 жилийн турш далай ээждээ очиж залбирсан” аж. Улмаар живсэн машиныг нь нуурын 128 метр гүнээс гаргасныг сонсоод жаахан хүүхэд адил гүйн ирсэн байна.