ВИДЕО: Дани улс F-35 сөнөөгч онгоцыг АНУ-аас авсныхаа дараа Украинд F-16 байлдааны онгоцоо нийлүүлнэ гэжээ

ВИДЕО: Дани улс F-35 сөнөөгч онгоцыг АНУ-аас авсныхаа дараа Украинд F-16 байлдааны онгоцоо нийлүүлнэ гэжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2023.08.20/ Нидерланд болон Дани улсуудад айлчилсан байна. Түүний эдгээр улсуудад хийсэн уулзалтын гол сэдэв нь F16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудал байжээ. 

Тухайлбал, Нидерланд улс 42 ширхэг F16 сөнөөгч онгоцоо Украинд шилжүүлэхээр зарчмын хувьд тохиролцсон ч тус онгоцнууд нь техникийн хувьд бэлэн байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин Дани улс нийт 19 ширхэг F16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр амласан ч энэ нь аажмаар хийгдэх ажээ. Тодруулбал, тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен, "шинэ он гарахад зургаан онгоц, ирэх жил таван онгоцыг нийлүүлнэ гэж хэлсэн байна. Ийнхүү аажмаар нийлүүлэх ажил нь Украины нисгэгчдийг сургах, мөн F16 онгоцны оронд АНУ-аас Данид өгөх F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхтэй холбоотой ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө