Драгон автовокзалыг нүүлгэх ажил энэ сарын 24-н болж хойшиллоо

Драгон автовокзалыг нүүлгэх ажил энэ сарын 24-н болж хойшиллоо

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор авто буудлын үйлчилгээг наймдугаар сарын 24-ний өдөр Номин худалдааны төв рүү нүүлгэж, тээвэрлэлтийн үйлчилгээг наймдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн шинэ авто буудлаас явуулах болсныг Авто тээврийн Үндэсний төвөөс мэдэгдлээ.

Шинээр байрлах байршил нь одоогийн Драгон автовокзалын талбайгаас тав дахин том, хүлээлгийн танхим 2.7 дахин том хэмжээтэй ажээ.