“Монгол-Хятадын 4 дэх экспо”-г зохион байгуулах хэвлэлийн бага хурлыг Бээжин хотноо зохион байгууллаа

“Монгол-Хятадын 4 дэх экспо”-г зохион байгуулах хэвлэлийн бага хурлыг Бээжин хотноо зохион байгууллаа

“Монгол-Хятадын 4 дэх экспо” зохион байгуулах хэвлэлийн бага хурлыг Бүгд Найрамдах Хятад улсын Худалдааны яам бээжин хотноо зохион байгууллаа.

2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус хэвлэлийн бага хурлаар “4 дэх удаагийн Монгол-Хятадын экспо”-г зохион байгуулах гэж буй талаар албан ёсоор зарлан мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хятад улсын Худалдааны яамны дэд сайд  Ли Фэй, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин нар оролцож, “Монгол-Хятадын 4 дэх экспо”-гийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна.

“Монгол Улсын Засгийн газар энэхүү экспод өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд өмнөх гурван удаагийн экспо ч амжилттай зохион байгуулагдсаныг дурдаад сүүлийн жилүүдэд Монгол Улс болон Хятад улс, ялангуяа Монгол Улс, ӨМӨЗО-ы эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарын хүрээнд хамтын ажиллагааг ахиулахад ихээхэн амжилт гаргасан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг онцолсон юм.

Хятад улсын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй, “Сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Энэ нь нэгд, хоёр талын худалдааны цар хүрээ улам өргөжиж байгаа; хоёрт, худалдааны бүтэц өдрөөс өдөрт сайжирч байгаа; гуравт, Хятад улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа; дөрөвт, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрсээр байгаагаар илэрхийлэгдэж буйг” цохон тэмдэглээд, “Худалдааны яамны нэрийн өмнөөс гадаад, дотоодын төлөөллийг энэ удаагийн Монгол-Хятадын экспод оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Бид бүх талуудтай нягт хамтран ажиллаж, энэхүү экспог хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүх талаар хамтран ажиллана” гэдгээ хэллээ.

ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин, “Энэ удаагийн экспо нь "Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж, шинэ хэв маягийг бий болгох нь" гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа ба найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталж, эдийн засаг, худалдааны үндэсний эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яармаг, хурал, форум, үзэсгэлэн, соёлын солилцоо зэрэг таван том салбарын цуврал арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын болон дэлхийн улс орнуудтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно” гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө