Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийх гэж байна

Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийх гэж байна

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийх гэж байна.  

Энэхүү судалгааны зорилго нь,

  • Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах,
  • Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах,
  • Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах юм. 

Энэхүү судалгааг энэ оны есдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 10-н хүртэл нийт 8,000 өрхөөс мэдээлэл цуглуулах аж.