Москвад нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унаж хоёр хүн бэртэж, нэг нь эмнэлэгт хүргэгджээ

Москвад нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унаж хоёр хүн бэртэж, нэг нь эмнэлэгт хүргэгджээ

ОХУ-ын нутаг дэвсгэр рүү нисгэгчгүй онгоцоор довтлох нь үргэлжилсэн хэвээр байгаа аж. Тухайлбал өнөөдөр /2023.08.21/ Москва мужийн нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны дайралт болсон байна. Үүний улмаас Москвагийн бүх нисэх онгоцны буудлуудад онц байдал зарлаж, хэд хэдэн нислэгийн буулт, нисэх цагийг хойшлуулсан байна. 

Харин "нисгэгчгүй онгоцыг Москва мужийн Истра дүүргийн нутаг дэвсгэр дээр устгасан" гэж Оросын Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Гэтэл Москва мужид нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унасны улмаас хоёр хүн бэртэж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: Varlamov news