СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр дээр аянга бууж, хоёр иргэн түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр дээр аянга бууж, хоёр иргэн түлэгджээ

Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буусан тухай дуудлагыг наймдугаар сарын 20-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн эмч нар 20 км замыг туулан очсон. Улмаар иргэн Д /52 настай, эмэгтэй/ зүүн гар, хүзүү, Б /17 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг хөнгөн түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.