Энэ сарын 28-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд автомашиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байна

Энэ сарын 28-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд автомашиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байна

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө Улаанбаатар хотод авто замын ачаалал эрс нэмэгддэг. Иймд автомашиныг замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулдаг.

Тэгвэл энэ сарын 28 /2023.08.28/-ны өдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 15 /2023.09.15/-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, жолооч нар Улаанбаатар хотод нэг өдөр өнжөөд авто замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Харин энэхүү шийдвэр албажаагүй байгаа бөгөөд шийдвэрийг маргааш эцэслэх аж.