Хүүхдийн эрхийг дээдэлье уриатайгаар хүүхдүүд чуулж байна

Хүүхдийн эрхийг дээдэлье уриатайгаар хүүхдүүд чуулж байна

Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих хүрээнд “Хүүхдийн оролцооны үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээтэй хамтран Төрийн ордноо зохион байгуулж байна.

Энэхүү чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 700 гаруй сурагч оролцож байгаа юм.

Эдгээр хүүхдүүд төрөөс хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна хүүхдийн оролцох, хөгжих эрхийг дэмжих чиглэлээр бодлого, шийдвэр гаргахад өөрсдийн байгуулсан оролцооны байгууллагуудаараа дамжуулан өөрсдөдөө тулгамдаж буй асуудал түүнд тохирох гарц, шийдлийн талаар үзэл бодол байр сууриа илэрхийлнэ.

Үүний үр дүнд цаашид хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдийн оролцоо санал санаачлагад тулгуурлан гаргах, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээхээс гадна чуулганаас гарсан зөвлөмж, санаачлагыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахыг зорьж байгаа юм.