ВИДЕО: БНСУ-ын хамгийн анхны эрэгтэй монгол гишүүнтэй К-ПОП хамтлаг “Megamax” Монголд ирлээ

ВИДЕО: БНСУ-ын хамгийн анхны эрэгтэй монгол гишүүнтэй К-ПОП хамтлаг “Megamax” Монголд ирлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27 өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж буй.

Тус арга хэмжээнд БНСУ-ын хөвгүүдийн “Megamax” хамтлаг уран бүтээлээ толилуулахаар болсон юм. Хөвгүүдийн  Megamax хамтлагийн хувьд 2021 онд “In Media” агентлагийн дэргэд байгуулагдаж, "Painted Love" цомог гаргасан. Тус хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд хамтлагийн нэг гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү буюу Kan билээ.

Энэ хүрээнд хөвгүүдийн “Megamax” хамтлаг өчигдөр /2023.08.22/ Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Иймд бид тус хамтлагийн гүшүүдтэй уулзаж, Монголд ирсэн сэтгэгдэл болон ямар уран бүтээлээ толилуулахаар ирсэн талаар тодруулсан юм. Ингээд тэдний сэтгэгдлийг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юуны түрүүнд Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцаач?

-Сайн байцгаана уу. Megamax Жини байна. Би түрүү Кантай монголын үүл үнэхээр үзэсгэлэнтэй байгаа талаар ярьж байлаа. Мөн тэнгэр рүү харахад монголын тэнгэр солонгосын тэнгэрээс маш өөр байсан. Бидэнд хамаагүй ойрхон байгаа ч юм шиг. Үүл нь хүртэл маш өөр байсан. Байгаль ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй гоё байсан. Мөн биднийг онгоцноос бууж ирэхэд хамтлагийг маань дэмждэг фэнүүд маань ирсэн байсан. Хүрэлцэн ирсэн монгол фэнүүд маань солонгос хэлээр “ах аа хайртай шүү” гэж хэлж байсан. Тэр үгийг сонсоод би маш их хүч орсон. Та бүхэндээ хайртай шүү.

-Ямар ямар арга хэмжээнд оролцох вэ?

-Сайн байцгаана уу. Megamax хамтлагийн гишүүн Iden байна. Бид энэ сарын 23-нд UBS телевизтэй хамтран фэн уулзалт хийнэ. Үүний дараа наймдугаар сарын 25,26 өдрүүдэд Сүхбаатарын талбай буюу төв талбайд тоглолт хийхээр бэлтгэж байгаа. Та бүхэн биднийг үзэж сонирхоорой. Баярлалаа.

-Цаашдаа Монголд урлагийн арга хэмжээнээс өөр төлөвлөсөн зүй байгаа юу. Юу хийж үзэхийг зорьж байгаа вэ?

-Сайн байна уу. Би Megamax хамтлагийн Hael байна. Миний монголд хамгийн түрүүнд хийж үзмээр байгаа зүйл бол өргөн уудам тал нутагт буюу хөдөө очиж зүлгэн дээр гүйж үзмээр санагдаж байна. Бас морь унахыг хүсэж байна. Мөн элсэн тасархай буюу говьд маш их элс байдаг гэж сонссон. Би тэнд очиж тэмээ унахыг хүсэж байна. Тэгээд тэмээ унаж элсэн тасархайгаар явахыг хүсэж байна. Баярлалаа.

Megamax хамтлагийн гишүүн Kan буюу Б.Баасанхүү “iSee.mn мэдээллийн сайтын үзэж, сонсож буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Megamax хамтлагийнхан маань энэ сарын 23-нд мөн 25, 26 өдрүүдэд Сүхбаатарын талбайд тоглохоор албан ёсоор анх удаа Монголд хамтлагаараа буюу бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байна. Тиймээс та бүхнийг хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна. Тэр үеэр манай хамтлагийнхан бэлдсэн бүхнээ үзүүлэх болно. Миний хувьд мөн дөнгөж сая Монголдоо буусан цаг агаар үнэхээр гоё байна. Гэхдээ жаахан даарч байсан. Гэхдээ гоё байна.

-Соёлын арга хэмжээнд ямар уран бүтээлээ тоглох вэ?

-Манай хамтлаг хоёр жилийн өмнө “Painted love” гэдэг мини албумаар дэбют хийж байсан. Тиймээс анхны мини албуманд орсон зургаан дуугаа бүгдийн дуулна. Мөн манай хамтлагийн “Painted love” гэдэг дууг бүгдээрээ баг зэрэг мэдэх байх гэж бодож байна. Мөн манай албумнууд ирсэн байгаа. Бидний дууг авч үзээрэй гэж хүсэж байна.

-Megamax хамтлагийн гишүүдэд Монголд ирж урлагийн тоглолтод оролцох санал ирэх үед хэрхэн хүлээж авав?

-Яг энэ Монголд ирэх тухай асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж байсан. Гэвч бид өөр ажлын шахуу хуваариас болоод өмнө жил Korea week дээр ирж чадаагүй. Энэ жил бидний ажлын хуваарь жил тойрч яригдсан болохоор ирэх боломж олдсон байгаа. Манай хамтлагийн гишүүдийн хувьд Монголд очиж үзэх хүсэлтэй байсан учир таатай хүлээж авсан.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө