"Вагнер" хөлсний бүлэглэлийн эзэн Е.Пригожин "Африкт ажиллах цэргүүдийг ажилд авна" гэж зарлажээ

"Вагнер" хөлсний бүлэглэлийн эзэн Е.Пригожин "Африкт ажиллах цэргүүдийг ажилд авна" гэж зарлажээ

Хөлсний цэргийн "Вагнер" группийн эзэн Е.Пригожин өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эрх мэдлийг ганхуулсан "бослого"-ыг зохион байгуулж байсан. Харин энэхүү үйл явдлын дараа тэрээр Белариуст хэсэг хугацаанд нам, жим байсан юм. 

Тэгвэл тэрээр өчигдөр гэнэтийн мэдэгдэл хийж, "Африкт ажиллах хөлсний цэргүүдийг ажилд авах тухайгаа зарласан" байна. Е.Пригожин, "Бид +50 градуст ажиллаж байна. Бид Орос улсын нөлөөг бүх тивд тэлж, Африкийг илүү эрх чөлөөтэй болгоно. Бид жинхэнэ хүчирхэг эрчүүдийг хөлсөлж, амласан ажлуудаа үргэлжлүүлэх болно" гэжээ. Харин түүний энэхүү бичлэгийг хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй байгаа аж. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр хонь өдөр

4 минутын өмнө