Ромын пап Монголд айлчилж "магтаалын мөргөл" хийх бөгөөд энэ үеэр Улаанбаатарын зочид буудлууд дүүрэхээр захиалгатай болжээ

Ромын пап Монголд айлчилж "магтаалын мөргөл" хийх бөгөөд энэ үеэр Улаанбаатарын зочид буудлууд дүүрэхээр захиалгатай болжээ

Ромын пап лам Франциск есдүгээр сарын 2-нд Монгол Улсад айлчилна. Түүнийг тус өдөр /2023.09.02/ -ийн 09:00 цагт Сүхбаатарын талбайд албан ёсны угтах ёслол болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийнэ. Мөн энэ өдөр төр засаг, иргэний нийгмийн дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзсаны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд бараалхах ажээ.

Харин есдүгээр сарын 03-ны үдээс өмнө шашин хоорондын уулзалт товлогдсон байна. Ингээд энэ өдрийн 16:00 цагт талархал магтаалын мөргөл болох ажээ. 

Тэгвэл Ромын пап ламын энэхүү мөргөлд оролцохоор католик шашинтнууд Монгол Улсыг зорин  ирж байгаа бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотын зочид буудлууд дүүрэхээр захиалгатай болж байгаа талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Одбаяр Өдрийн сонинд ярилцлага өгчээ.  Сонирхуулахад, Энэ удаагийн Монгол дахь айлчлалаар Папыг дагалдаж албан ёсоор 1300 гаруй хүн, олон улсын сэтгүүлчид, сүсэгтнүүд ирэх төлөвтэй байгаа ажээ.