НӨАТ-ын сугалааны азтан маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас болох бөгөөд Е-баримт апп болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 10.7%, Орхон аймаг 9.6%, Дорнод аймаг 7.7% Өмнөговь аймаг 7.1% байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг 1.7% байжээ.