ВИДЕО: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно

ВИДЕО: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. Улмаар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны  дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө