ВИДЕО: Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах шийдвэр гарсан тул түүний оронд "БРИКС"-ийн уулзалтад С.Лавров Өмнөд Африкт иржээ

ВИДЕО: Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах шийдвэр гарсан тул түүний оронд "БРИКС"-ийн уулзалтад С.Лавров Өмнөд Африкт иржээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Африкт хүрэлцэн ирсэн байна. Тус дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уригдсан ч Олон Улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс түүнийг баривчлах шийдвэр гарсан тул тэрээр Өмнөд Африкт хүрэлцэн ирээгүй байна.

Сонирхуулахад, өнгөрөгч долдугаар сарын 19 /2023.07.19/-нд В.Путины оронд С.Лавров явах нь тодорхой болсон бөгөөд энэ талаар В.Путин "БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох нь Орост байхаас илүү чухал гэж би бодохгүй байна" гэж томъёолсон юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө