Ч.Эрдэнэболд: Драгон төвд гарсан гал гадны нөлөөтэй, хорлон сүйтгэх ажиллагаа гэж бид таамаглаж байгаа

Ч.Эрдэнэболд: Драгон төвд гарсан гал гадны нөлөөтэй, хорлон сүйтгэх ажиллагаа гэж бид таамаглаж байгаа

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Шинэ Драгон" төвд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2023.08.21/ 13:29 цагт Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд ирсэн байдаг.

Ингээд газрын алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг 14:45 цагт бүрэн унтраасан байдаг. Харин зарим эх сурвалжууд тус галыг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Учир нь өчигдөр тус төвийг нүүлгэх арга хэмжээ авах гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.08.22/ манай сурвалжлах групп гал гарсан "Шинэ Драгон" төвд очлоо. Энэ үеэр тус төвийн үйл ажиллагааг зогсоож, цэвэрлэж байсан юм. 

Драгон төвийн дэд захирал Ч.Эрдэнэболд, "Өчигдөр 13:00 цагийн орчимд гал гарч эхэлсэн. Онцгойн албан хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан хэдий ч худалдаа эрхлэгчид маш их хохирол амссан. Одоогоор худалдаа эрхлэгчид болон байгууллагууд цэвэлэгээгээ хийж байна. Авто вокзалыг энэ сарын 21-нд нүүх байсан ч түр хойшлогдоод байсан. Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна" гэлээ.

ШУУД: