Mercedes Benz G500 автомашины сугалаа явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Mercedes Benz G500 автомашины сугалаа явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд "Япон даруулгатай хувцас" нэртэй хуудсаас Mercedes Benz G500 автомашины сугалааг зохион байгуулсан.

Ингэхдээ, 5000 иргэн тус бүр 50 мянган төгрөгөөр оролцож, нэг нь тухайн машиныг хожино хэмээн танилцуулж,  гар утас, мөнгөн аяга, бэлэн мөнгө зэргээр нийт 23 азтан шалгаруулах тухай мэдээлж байсан юм. Тэгвэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.