Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд засварын ажил хийнэ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд засварын ажил хийнэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

“Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийн хүрээнд Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд их засварын ажил хийхээр болжээ. Тус байр нь он удаан жилийн  ашиглалтаас үүдэн дээвэр элэгдэж хуучирч дусаал гоождог болсноос өрөөнд хөгц, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдалд байгаа юм.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 596 дахь, Багахангай дүүрэгт хэрэгжих анхны төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 45,113 ам.доллар (156,455,229 орчим төгрөг) юм.  




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө