БНСУ-д 10 настай Монгол хүүгийн нүүрийг түлсэн дэлгүүрийн ажилтанд 1 сая воны торгууль ногдуулжээ

БНСУ-д 10 настай Монгол хүүгийн нүүрийг түлсэн дэлгүүрийн ажилтанд 1 сая воны торгууль ногдуулжээ

БНСУ-д амьдардаг монгол хүүгийн нүүр лүү дэлгүүрийн ажилтан санамсаргүй халуун гоймон цацаж, түлсэн хэрэг жилийн өмнө гарсан. Тэгвэл жил гаруй үргэлжилсэн тус хэргийн шүүхийн шийдвэр гарч, халуун шөлөнд Монгол хүүгийн нүүрийг түлсэн БНСУ-ын иргэнд нэг сая воны торгууль ногдуулжээ.

Тодруулбал, 2022 онд найзуудтайгаа 24 цагийн дэлгүүрт сууж байсан 10 настай монгол хүүгийн нүүр лүү дэлгүүрийн ажилтан буцлам халуун шөл гараасаа алдаж, цацсан хэрэг гарсан юм. Улмаар хохирогч хүүхдийн нүүрний арьс түлэгдсэн бөгөөд эдгэрснийхээ дараа ч нарны туяа харж чадахгүй хэмжээнд арьс нь эмзэгшиж, сэтгэл санааны хүнд хямралд оржээ.

Түүнчлэн тус хэрэгт эрүүгийн хэрэг бус иргэний хэрэг нээж БНСУ-аас үнэ төлбөргүй өмгөөлөгч өгсөн. Гэвч хэргийн шүүх хурлын явцад шүүгч өмгөөлөгчид нөлөөлж, хохирогчийг сонголтгүй болгох, шахалтад оруулах зэрэг ёс зүйгүй, буруутай үйл ажиллагаа явуулжээ. Иймд шүүхэд итгэл алдарсан хохирогчийн гэр бүл Монгол Улсаас БНСУ-д суугаа мэргэжилтнүүдээс тусламж хүсэж, Өмнөд Солонгосын томоохон хэвлэлүүд болон БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-д хандсан юм.

Ийнхүү жил гаруй үргэлжилсэн тус хэргийн шүүхийн шийдвэр гарч, халуун шөлөнд Монгол хүүгийн нүүрийг түлсэн БНСУ-ын иргэнийг нэг сая воноор торгох шийтгэл ногдуулжээ.