ФОТО: АНУ-ын амьтны хүрээлэнд дэлхий дээр цор ганц хэмээн тооцогдож буй толбогүй анааш мэндэлжээ

ФОТО: АНУ-ын амьтны хүрээлэнд дэлхий дээр цор ганц хэмээн тооцогдож буй толбогүй анааш мэндэлжээ

АНУ-ын Теннесси мужийн "Брайтс" амьтны хүрээлэнд толбогүй анааш мэндэлсэн талаар "The Washington Pos"t сонин мэдээлжээ. Амьтны хүрээлэнгийнхэн үүнийг манай гаргийн толбогүй цорын ганц торлог анааш гэж мэдэгдсэн байна. 

Анааш нь ихэвчлэн махчин амьтдаас нуугдахад тусалдаг бие даасан толботой төрдөг байна. Мөн үүнээс гадна толбо бүрийн доор терморегуляцын үйл явцад оролцдог цусны судасны систем байдаг ажээ. Амьтны хүрээлэнгийнхэн өвөрмөц анааш төрснөөр Африкт эдгээр амьтдын тоо толгой цөөрч буй асуудалд дэхлий нийт анхаарлаа хандуулна гэж найдаж байгаа аж. Мөн тус хүрээлэнгээс анаашны нэрийг сонгох санал хураалтыг зарлажээ.

Эх сурвалж: BBC