ВИДЕО: Норвегийн Хатан хааны харуулын Олав нэртэй оцон шувуунд хошууч генерал олгожээ

ВИДЕО: Норвегийн Хатан хааны харуулын Олав нэртэй оцон шувуунд хошууч генерал олгожээ

Норвегийн Хатан хааны харуулын Нилс Олав нэртэй оцон шувуунд хошууч генерал цол хүртээсэн талаар мэдээлжээ. Оцон шувуунд тэмдэг гардуулсан арга хэмжээнд 160 гаруй цэргийн алба хаагчид оролцсон байна.

Сонирхуулахад, 1913 онд Норвегийн бизнес эрхлэгч Э.Сальвесен Эдинбургийн амьтны хүрээлэнд оцон шувуу бэлэглэж байжээ. Шувууг Нилс Эгелэн, Норвегийн хаан V Олаф нарын нэрээр нэрлэж, үүнээс хойш тус оцон шувууны үр удам цол хэргэмийг өвлөн авч хүртсээр иржээ. Харин саяхан генерал цол хүртсэн Нилс Олаф 2008 онд III баатар цол хүртсэн бол үүний дараа Эдинбургийн амьтны хүрээлэн болон Осло дахь Норвегийн хааны харуулын төв байранд бүрэн хэмжээний хүрэл оцон шувууны хөшөөг суурилуулж байжээ.