СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасчилж явсан таван иргэний нэг нь голын ус руу унаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасчилж явсан таван иргэний нэг нь голын ус руу унаж, амиа алджээ

Загасчилж байсан 5 иргэний нэг нь голын ус руу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 22-ны өдрийн 15:40 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Т /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:25 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.