Японы Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонг ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт гардуулжээ

Японы Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонг ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт гардуулжээ

Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт тус улсаас Япон Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсаныг үнэлэн Япон улсын “Ариун эрдэнийн” одонгийн “Мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардууджээ.

Наймдугаар сарын 16-ны өдөр Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт 2023 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд зохион байгуулсан байна.

Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши “Өнгөрсөн жил, Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон билээ. Энэ хугацааны хагасаас илүү болох 26 жилийн хугацаанд Чинзориг Та Япон Улсын Элчин сайдын яаманд ажиллажээ. Дээрх жилүүдэд Чинзориг нь Япон Улсын олон дипломатч болон тэр дундаа Япон Улсаас Монгол Улсад суугаа есөн Элчин сайдад албаны болон хувийн зүгээс тусалж дэмжин ажиллан залуу монгол ажилчдад үлгэр жишээ болж, Япон, Монголын харилцааны тэргүүн эгнээнд байж идэвхтэй хүчин зүтгэсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Чинзориг Таныг 2023 оны хавар Япон Улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонгоор шагнуулахаар тодорч “Ариун эрдэнийн” одонгийн “Мөнгөн туяа” зэрэглэлийн одонг хүртэж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе” хэмээн мэндчилг  дэвшүүлэн одонг өргөмжлөлийн хамт гардуулав” гэсэн байна.

Одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд П.Чинзоригийн гэр бүлээс гадна Япон Улсын ЭСЯ-ны ажилтнууд оролцон баяр хүргэжээ.