“Хамгийн сайхан нь“ тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно

“Хамгийн сайхан нь“ тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно

OPOZIT хамтлаг ирэх есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Хамгийн сайхан нь" тоглолтоо хийхээр болсон.

Тэгвэл маргааш буюу наймдугаар сарын 24-ний 11:00 цагаас XMF наадмын OPOZIT хамтлагийн тоглолтын хэвлэл мэдээллийн хурал UG ARENA-гийн 5 давхарт байрлах Ballroom-д болно. 

Тэдний хувьд хамтын уран бүтээлээ 2014 оноос хойш хийгээгүй бөгөөд хамтлагийн гишүүн Г.Энэрэл хувийн уран бүтээлээ хийж байсан юм. Сонирхуулахад, тэд 2004 оны нэгдүгээр сарын 04-нд Опозит хамтлагийг байгуулж байсан бөгөөд ирэх жил 20 жилийн ой тохиох юм.