Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрхтэн чулуу”-г хатуу хучилттай замаар авто замтай холбожээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрхтэн чулуу”-г хатуу хучилттай замаар авто замтай холбожээ

“Эрхтэн чулуу”-ны орчныг тохижуулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буй. 

Энэ хүрээнд иргэдийн нэрлэж заншсанаар “Боов хад”-ыг 280 м хатуу хучилттай замаар улсын чанартай авто замтай холбох, 1000 м.кв авто машины зогсоол хийж тохижуулах ажлыг “Гүн чимэгтэй” ХХК гүйцэтгэсэн байна. 

Хархорин суманд нийт 66 дурсгалт газрын 546 дурсгал Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байдгаас улсын хамгаалалттай 8, аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газар байна. Сумаас эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, орчин нөхцөлийг үе шаттай сайжруулахыг зорьж, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.