СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан тогоо залгаатай орхисноос болж 1 том хүн, 3 хүүхэд угаартсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан тогоо залгаатай орхисноос болж 1 том хүн, 3 хүүхэд угаартсан байжээ

Цахилгаан тогоо залгаатай орхисны улмаас 1 том хүн 3 хүүхэд угаартсан байжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 23-ны өдрийн 23:20 цагт хүлээн авчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисоноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн байна.