ФОТО: Өмнөговь гэр хорооллын гудамжаа “Авто машингүй жишиг гудамж” болгон тохижуулж, WiFi төхөөрөмж байршуулжээ

ФОТО: Өмнөговь гэр хорооллын гудамжаа “Авто машингүй жишиг гудамж” болгон тохижуулж, WiFi төхөөрөмж байршуулжээ

Өмнөговь аймаг “Авто машингүй жишиг гудамж” төсөл санаачилж, ажил хэрэг болгожээ.

Тус аймаг энэ онд гэр хорооллын шороо тоос бужигнасан гудамжнуудаа авто машингүй иргэд амарч, салхиж чөлөөт цагаа өнгөрүүлэх гудамж болгон тохижуулсан байна. Ингэхдээ авто машингүй гудамжинд хэсгийн гэр хорооллын айлуудынхаа хашааг янзалж, сольж, будаж жорлонг нь сольсон байна. Мөн автомашингүй гудамжны эвдэрсэн шороон замыг асфальтаар сольж, өнгө будаг оруулжээ. Уг гудамжийг амарч суух сандал, дасгал хөдөлгөөн хийх төхөөрөмж, хүүхдийн тоглоом зэргээр тохижуулж, WiFi төхөөрөмж байршуулсан байна.

“Авто машингүй жишиг гудамж”-ний тохижуулалтын ажил дууссан бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж.

ФОТО: