Монгол Улс ой тогтоолтын тэмцээнээс 71 медаль хүртэж, Ази тивийн дөрвөн удаагийн аварга баг боллоо

Монгол Улс ой тогтоолтын тэмцээнээс 71 медаль хүртэж, Ази тивийн дөрвөн удаагийн аварга баг боллоо

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. 

Уг тэмцээнд Монгол, БНХАУ, Хонгконг, Энэтхэг зэрэг арван орны 120 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын удирдлага дор 25 тамирчин амжилттай оролцож 90 медалиас 21 алт, 26 мөнгө, 24 хүрэл буюу нийт 71 медаль хүртэн багаараа үнэмлэхүй ялалтыг авлаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө