"Hi, sainuu" дугуй түрээсийн үйлчилгээ 15 минут нь 1000 төгрөг, 30 секунд нь үнэгүй байна

"Hi, sainuu" дугуй түрээсийн үйлчилгээ 15 минут нь 1000 төгрөг, 30 секунд нь үнэгүй байна

Улаанбаатар хотод "Jet sharing Mongolia" энэ оны тавдугаар сарын 27-оос эхлэн скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бас нэгэн шинэ үйлчилгээ болх дугуй түрээсийн үйлчилгээхэрэгжиж эхэллээ.

Хотын төвийн хэд хэдэн байршилд "Hi, sainuu" нэртэй түрээсийн дугуйг байршуулж эхэлсэн байна. Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа PlayStore болон Appstore-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглээд дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг аж.

Хичээл сургуулийн улирал эхэлж байгаа энэ үед уг үйлчилгээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад багагүй нөлөө үзүүлнэ хэмээн иргэд ам сайтай байна.