“Түмэн шувуут” ХК-ийн цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 5.7 тэрбум төгрөг хүрчээ

“Түмэн шувуут” ХК-ийн цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 5.7 тэрбум төгрөг хүрчээ

Энэ оны эхний хагас жилд “Түмэн шувуут” ХК 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт болсныг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Харин цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 5.7 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн тайлант хугацаанд тус компани 54 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ.  Улмаар “Түмэн шувуут” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 70.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна