Дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн ДАШТ-ийг Central телевиз шууд дамжуулна

Дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн ДАШТ-ийг Central телевиз шууд дамжуулна

Дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 10-ны хооронд Япон, Филиппин, Индонези гурван улсыг дамнан зохион байгуулагдана.

Тэгвэл дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Централ телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр болжээ. Тус шууд дамжуулалтын хөтлөгчөөр Б.Ялалт, Б.Батзаяа, Б.Төмөр, Г.Тэнүүн нар ажиллах аж. 

Энэхүү тэмцээнд нийт 32 баг оролцох бөгөөд "Парис-2024" олимпын эрх олгох тэмцээн юм. Европ, Америкийн тус бүр хоёр баг, Ази, Африк, Далайн орнуудын тус бүр нэг шилдэг баг эрх авна. 




Өнөөдөр бар өдөр

57 минутын өмнө