Монгол Улсаас Грек Улс руу шууд нислэг үйлдэхээр боллоо

Монгол Улсаас Грек Улс руу шууд нислэг үйлдэхээр боллоо

2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас 34 улсыг чөлөөлөөд буй. 

Үүний нэг нь Грек улс юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр /2023.08.24/ байгууллаа. Ингэснээр Грек улс руу шууд нислэгтэй болох боломжтой юм. 

Хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгууллаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө