Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ мэргэжлийн япон багш нарын хамт Монголд уран гулгалтын сургалт явуулна

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ мэргэжлийн япон багш нарын хамт Монголд уран гулгалтын сургалт явуулна

Ахисан шатны тусгай хөтөлбөртэй Япон, Монгол багш хосолсон уран гулгалтын сургалт эхлэх гэж байна.

Тодруулбал, Японы Chukyo University-ийн “Спортын эрүүл мэнд болон шинж ухаан”-ы сургуультай хамтран мэргэжлийн уран гулгагч Япон багш нарын хамт, монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ Степпе Аренад уран гулгалтын сургалт явуулахаар болжээ. Тус сургалт ирэх есдүгээр сарын 12-20 өдрүүдэд болох юм. Ингэдээ есөн удаагийн оролтоор 18 цагийн хичээлийг анхлан, дунд, ахисан шатанд заах аж.