Зургаан настай хүүхдийг зодсон гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Зургаан настай хүүхдийг зодсон гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Зургаан настай хүүхдийг "шал угааж чадахгүй байна" гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр "Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхэд зодоод байна" гэх дуудлага иржээ.  Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Улмаар хүүхдийг түр хамгаалах байранд хамгаалалтад авсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.