"Japan Airlines" компани Токио-Улаанбаатар чиглэлийн анхны захиалгат нислэгээ үйлдлээ

"Japan Airlines" компани Токио-Улаанбаатар чиглэлийн анхны захиалгат нислэгээ үйлдлээ

Японы Japan Airlines (JAL) компани Токио-Улаанбаатар чиглэлийн анхны захиалгат нислэгээ үйлдэж, өнөөдөр /2023.08.24/ Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. 

Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан нислэгийн давтамжийг нэмэх, шинэ чиглэл, шууд нислэгүүдийг нээх хэлэлцээрүүдийг улс орнуудтай хийж байгаа. Энэ хүрээнд олон улсын шилдэг авиа компаниудын нэг Japan Airlines (JAL) Монгол Улсад анхны нислэгээ хийж буй нь энэ юм.

Анхны нислэгээр 124 зорчигч Монгол Улсад хүрэлцэн иржээ. “Japan Airlines” нь энэ сарын 24, 28 болон есдүгээр сарын нэгний өдрүүдэд нийт 3 удаагийн захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

"Тус нисэх буудлыг Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын хүчээр бүтээн байгуулсан. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь давуу тал. Мөн олон улсад хүрээгээ тэлэх эхлэл” гэдгийг “Чингис хаан” ОУНБ-ын газрын үйлчилгээний дарга Ямазава Ёшиюки хэллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө