СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт мотоциклтой иргэн том оврын эвскаватор мөргөж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт мотоциклтой иргэн том оврын эвскаватор мөргөж, нас баржээ

Хан-Уул дүүрэгт мотоцикл том оврын эвскаваторыг мөргөж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 25-ны өдрийн 02:45 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө