Зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийж байна

Зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдалд агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Томоохон зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, сүлжээ дэлгүүрүүдийг хамруулан ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. 

Шалгалтын хүрээнд улсын байцаагчдын зүгээс бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхгүйгээр барааны талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Хяналт шалгалтын ажил энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг ШӨХТГ-т ирүүлж хамтран ажиллана уу.