Драгон төвд гарсан галын улмаас зогссон хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс Номин худалдааны төвийн автовокзалаас авна

Драгон төвд гарсан галын улмаас зогссон хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс Номин худалдааны төвийн автовокзалаас авна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Шинэ Драгон" төвд наймдугаар сарын 21-ний өдөр гал гарсан. Улмаар тус өдрөөс дотоод цэвэрлэгээний ажлаа эхлүүлж Драгон төв хаалгаа барьсан талаар бид өмнө нь сурвалжилсан.

ВИДЕО: 

Тэгвэл галын улмаас саатаад байсан зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний ажлыг өнөөдрөөс /2023.08.25/ сэргээжээ. Ингэхдээ Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.