ШУУРХАЙ: Санни таун хотхоны 13 давхраас бага насны хүүхэд зүүгдсэн байсныг эсэн мэнд авран хамгаалжээ

ШУУРХАЙ: Санни таун хотхоны 13 давхраас бага насны хүүхэд зүүгдсэн байсныг эсэн мэнд авран хамгаалжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санни таун хотхоны 13 давхраас бага насны хүүхэд зүүгдсэн байдалтай байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллалаа.

Ийнхүү өнөөдрийн /2023.08.25/ 16:14 цагийн орчимд Онцгой байдлын алба хаагчид хүүхдийг эсэн мэнд авран хамгаалжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ болзошгүй аюулаас сэрэмжлүүлж, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.