Нийслэлийн хэмжээнд тохиолдсон гамшиг ослын улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Нийслэлийн хэмжээнд тохиолдсон гамшиг ослын улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын нийт 1480 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дуудлага мэдээллээс гал түймрийн 1091, эрэн хайх, аврах ажиллагааны 389 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллажээ. НОБЕГ-ын алба хаагчид 1626 иргэний аюулгүй байдлыг хангаж, 235.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Мөн аюулт үзэгдэл, ослын улмаас 58 иргэн амиа алдаж, 33 хүн гэмтэж бэртэн, түлэгдэж, таван тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.