БАРИМТ: Түгжрэлийг бууруулна гэж 1 их наяд төгрөг цацаад “тэгш, сондгой”-г бодож олсон Ж.Сүхбаатар сайдын авсан автобуснууд “шугам байхгүй” шинээрээ хадгалагдаж байна

БАРИМТ: Түгжрэлийг бууруулна гэж 1 их наяд төгрөг цацаад “тэгш, сондгой”-г бодож олсон Ж.Сүхбаатар сайдын авсан автобуснууд “шугам байхгүй” шинээрээ хадгалагдаж байна

Өнөөдөр /2023.08.26/-өөс эхлэн 20 хоногийн хугацаанд нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулна. Үнэндээ энэ бол иргэний үл хөдлөх хөрөнгөө эзэмших, зорчих эрхийг нь хязгаарласан үйлдэл. Тодруулбал, Үндсэн хуулийн 16.3-д, “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхтэй” гэж заасан бол, мөн хуулийн 16.18-д, “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж заасан. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛСАН НЭГ ИХ НАЯД ОРЧИМ ТӨГРӨГИЙН ИХЭНХ НЬ ЦЭЦЭРЛЭГ, АВТОБУС ШИНЭЧЛЭЛД ЗАРЦУУЛАГДЖЭЭ-

Гэтэл Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, “цаашид дугаарын хязгаарлалтыг өөр нөхцөлөөр хэрэгжүүлж, 14 хоногийн гурван өдөрт нь тэгш, сондгой байх асуудлыг тавина. Эсэргүүцэл шүүмжлэл ирсэн ч хамаагүй” гэж мэдэгдсэн.

Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг 1 их наяд төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулж байгаа хэрнэ ердөө “тэгш, сондгой” гэдгийг л бодож олж байгаа нь тун хангалтгүй үр дүн юм.

Тодруулбал,  Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байна гэсэн судалгааг “Жайка”-аас гаргасан. Иймд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар 2021 онд Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингээд 2022 онд Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээжээ.

Гэтэл 2022 онд энэ их мөнгөний 100 сая төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд, 77 тэрбум төгрөгийг нь автобус шинэчлэх ажилд, 74 тэрбум төгрөгийг нь газар чөлөөлөлтөд зарцуулжээ. Харин 2023 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажилд 339 тэрбум төгрөгийг тусгажээ. Гэтэл 339 тэрбум төгрөгийн 21 тэрбумыг нь нийтийн тээврийн авто парк шинэчлэл барихад, 318 тэрбум төгрөгийг нь автобус шинээр худалдан авахад зарцуулахаар тусгасан байгаа юм. Товчхондоо, хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад бараг 1 их наяд төгрөг зарцуулчхаад энэ их мөнгөөр авто зогсоол болон автозамыг хангалттай өргөтгөж, шинэчлээгүй хэрнэ хүүхдийн цэцэрлэг, автобус шинэчлэлд зарцуулжээ.

Түгжрэлийг бууруулахад 2022 онд зарцуулсан 420 тэрбум төгрөгийг задаргаа

2023 оны Улсын төсөвт "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 339.7 тэрбум төгрөгийг тусгажээ"

-ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ  МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН АВТОБУСНУУД “ШУГАМ БАЙХГҮЙ” ТУЛ ШИНЭЭРЭЭ ХАДГАЛАГДАЖ БАЙНА-

Хамгийн ноцтой нь түгжрэлийг бууруулахад зарцуулсан бараг 1 их наяд орчим төгрөгийн ихэнх нь нийтийн тээврийн шинэчлэлд зарцуулагдаж байгаа бөгөөд харин шинэ автобуснууд нь “шугам байхгүй” хэмээн шинээрээ хадгалагдаж байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийт 224 ширхэг шинэ автобуснуудыг төрийн өмчит автобус баазуудад хуваарилжээ.

Гэтэл өнөөдөр “шугам байхгүй”-н улмаас эдгээр автобуснуудын 50 гаруй нь нийтийн тээвэрт явж чадахгүй шинээрээ хадгалагдаж байх юм. Улмаар энэ оны улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирэх 586 автобуснууд шугам байхгүй хэмээн шинээрээ хадгалагдаж болзошгүй байна.

ВИДЕО: Төрийн өмчит автобазуудаас хийсэн сурвалжилга

Учир нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний дийлэнхийг нь хувийн компаниуд гүйцэтгэдэг. Улмаар “Нийтийн тээврийн газар”-тай гэрээлснийхээ дагуу тэд нийтийн тээврийн шугамаа ашиглаж байгаа бөгөөд, нийт тээврийн 25 орчим хувийг бүрдүүлдэг Төрийн өмчит автобазуудад шинээр нэмэгдэж ирсэн автобуснууд ийнхүү “шугам байхгүй” тул шинээрээ хадгалагдаж байгаа аж. Нөгөө талаар нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахгүй л бол иргэд автобус биш хувийн автомашинаа чухалчилсаар байна гэдгийг түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар тооцоогүй. 

Сонирхуулахад, “юу ч хамаагүй ярьж л байвал улс төрч” гэх хандлага манай зарим төрийн түшээдэд бий. Ийнхүү хэлсний учир нь Ж.Сүхбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд биш улс төрийн сэдэвтэй болохын тулд “Түгжрэлийн сайд” гэсэн албан тушаалд очсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа. Учир нь тэрээр энэ хугацаанд “оршуулгын цуваа түгжрэл үүсгэдэг, гэр хорооллын иргэд эмийн сан хайж түгжрэл үүсгэдэг” зэргээр эргүү, тэнэг юм ярин таахалзаж алхсанаас өөрөөр юу ч хийгээгүй гэж болно. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө