Хөвсгөл аймагт усанд боогдсон 11 иргэнийг авран хамгаалжээ

Хөвсгөл аймагт усанд боогдсон 11 иргэнийг авран хамгаалжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд наймдугаар сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт  22:54 цагт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усанд боогдсон 11 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж, 3 айлын байшингийн усыг соруулж, шороон далан босголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.