Өнөөдөр 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Өнөөдөр 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын түгжрэл эрс нэмэгддэг тул автомашиныг улсын дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Энэ шийдвэр өнөөдрөөс /2023.08.26/ хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал:

  • Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд,
  • Тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах юм.